Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ

Нийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн найман байршилд явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэж, ул суурийг цэвэрлэж ариутгалаа. Тодруулбал, нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө. Үүнд,

  • 1 дүгээр хороо: Багшийн дээдийн урд тал-6
  • 8 дугаар хороо: Хойд тал -17
  • 8 дугаар хороо: Баруун тал-5
  • 8 дугаар хороо: Спортын төв ордны баруун тал-3
  • 8 дугаар хороо: Арслантай гүүр -4
  • 5 дугаар хороо: Энхтайваны өргөн чөлөө-10
  • 1 дүгээр хороо: Ленин клуб-4
  • 3 дугаар хороо: Хүүхдийн 100-3

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.