Т.Мөнхдэмбэрэл Дэлхийн цуврал тэмцээнд оролцоно

Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн наймдугаар сарын 21-25-нд Казахстан улсын Астана хотод болно.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлага дор Т.Мөнхдэмбэрэл ВС-1 ангилалд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн жилд 9-13 удаа болдог ба эндээс зуны паралимп, Азийн зуны паралимпын наадамд оролцох эрхийн чансаа олгогддог. Т.Мөнхдэмбэрэл дэлхийн цуврал тэмцээнээс өмнө нь 2024, 2025 онуудад мөнгөн медаль хүртэж байв.
Түүний дэлхийн чансаа өдгөө 18-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд уг чансаагаар эхний 10-15-д багтаж чадах аваас “Лос-Анжелес-2028” зуны паралимпын наадамд оролцох боломж бүрдэнэ.


