Төрд ТӨБЗГ болоод Б.Цэнгэл шиг хэрэггүй хүн алга…

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Ажлын чиг үүрэг, давхардал ихтэй 29 Үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаж 41.6 тэрбум төгрөгийн хэмнэлт хийнэ” гэж мэдэгдсэн. Тэгвэл цаана нь дахиад ч татан буулгахуйц бүтэн байгууллага байгааг яах гэж байгаа юм бол…Тодруулбал, ТӨБЗГ, тус газрын дарга Б.Цэнгэл.

ТӨБЗГ-ын хувьд “Төрийн өмчийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх, удирдлага, менежментийг боловсронгуй болгох замаар төрийн өмчийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.” гэх том зорилготой.

Харамсалтай нь, ихэнх нь хэдэн жил дараалан баахан алдагдалтай ажилласаар ирсэн ч компани байтугай хариуцагч дарга, захирлуудад нь хэн ч хариуцлага тооцсонгүй.

Менежментийн өөрчлөлт хийгээд ч болов өөд нь татах арга чарга байж л байлаа. Гэтэл өнөөх Б.Цэнгэл дарга нь чимээгүйхэн явсаар өнөөг хүрсэн.

Цагтаа ТӨБЗГ том байсан нь үнэн. “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс тавантолгой” зэрэг уул, уурхайн компаниуд тэдний харьяанд байхад тэдний орлого, ашгийг хэлж, нүүрээ тахалдаг байсан бол өдгөө хэрхэхээ мэдэхээ байсан.

Харьяанд байгаа ихэнх компанийг “Эрчист Монгол”-д өгснөөр цаадуул нь ТУЗ-ийн хэрэггүй гишүүдийг цөөлөхөөс эхлээд менежментийн өөрчлөлт хийгээд эхэлсэн.

“Эрчист Монгол”-ын гүйцэтгэх захирал Г.Амартүвшин саяхан “Эрчист Монгол”-ын харьяанд байгаа компаниуд 7 их наядын борлуулалттай боловч цэвэр ашиг нь 100 тэрбум төгрөг дөнгөж давж байна. Тиймээс Ерөнхий сайд энэ компаниудаа үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг өгсөн” гэж байна лээ.

Өөрөөр хэлбэл, “Эрчист Монгол” байгуулагдаад хэдхэн сарын хугацаанд бүх боломжоо судлаад, ашигтай ажиллах боломжтойг харчхаж. Атал ТӨБЗГ чимээгүй, алдагдалтай нь эвлэрчихсэн хэвээр.

Тэгэхээр нэгэнт үйл ажиллагаа нь давхцаж байгаа ч үр дүн нь ялгаатай хоёр байгууллагын нэгийг буюу үр дүнгүй үхмэл байсаар ирсэн ТӨБЗГ-аа татан буулгах нь улсад ч хэрэгтэй болж таарах нь.

Эх сурвалж: erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.