БНХАУ-руу нүүрсний нийлүүлэлт нэмэгдэнэ

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотод “Монгол–Хятадын 5 дахь удаагийн экспо” болж байна. Энэ үеэр Тэргүүн Шадар сайд Н.Учрал БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Цай Дафөнтэй уулзжээ. Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Боомтын төмөр замын холболт, Замын-Үүд–Эрээний хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх ажлуудыг эрчимжүүлэхэд санал нэгджээ.

БНХАУ манай улсаас нийлүүлэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх санал тавьсан байна. Үүнийг дараагийн уулзалтаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэж аж.

БНХАУ-ын хувьд манай улсын хамгийн том худалдааны түнш бөгөөд 1950 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлж, нийгэм, эдийн засаг, соёлын олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлсэн. Харин 2014 онд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн түүхтэй.

Өнөөдрийн байдлаар хоёр улс албан ёсны 13 боомтоор харилцаж байна. Замын-Үүд–Эрээн нь хамгийн том боомт.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.