Алла Пугачева Оросын иргэншлээс татгалзжээ

Дуучин Алла Пугачева ОХУ-ын иргэншлээс татгалзаж, холбогдох бичиг баримтаа Израиль дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд өгсөн байна. Гадаадын хэвлэлүүдэд мэдээлснээр тухайн үйл ажиллагаа гаднын хүмүүсгүйгээр хаалттай орчинд явагдсан бөгөөд Алла барилга руу тусдаа хаалгаар орсон байна.

Бүрдүүлсэн баримт бичиг, хүсэлтийг шалгахад хэдэн сар шаардагддаг. Гэхдээ зарим тохиолдолд илүү хурдан шийдэх нь ч бий.

Алла Пугачева ийм алхам хийх болсон шалтгаан нь ОХУ-д эрүүгийн хэрэг үүсгэсэн байж болзошгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Сануулахад, 2022 онд Пугачева Израилийн иргэншил хүлээн авч, Украинд явуулж буй цэргийн ажиллагааны эсрэг байр сууриа илэрхийлж байсан.

Түүнчлэн Холбооны аюулгүй байдал, авлигатай тэмцэх төслийн (FPBK) тэргүүн Виталий Бородин “Strasti” вэбсайтад өгсөн тайлбартаа, энэ мэдээлэл хуурамч байх магадлалтай гэжээ. Түүний хэлснээр Пугачева Украинд гарсан мөргөлдөөн дуустал ядаж орос паспортоо өгөхгүй, учир нь түүнийг орхисон бусад уран бүтээлчдийн нэгэн адил буцаж ирнэ гэж найдаж байна.

Бородин албан ёсны мэдэгдлийг хүлээхийг уриалж, дуучны имижийг сайжруулахын тулд ийм хуурамч мэдээллийг тусгайлан тарааж, нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар ашиглаж, эх оронч болж харагдах боломжтой гэж тэмдэглэжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.