Б.Эрхэмбаяр урт бууны дасгалд залуучуудын ААШТ-ий мөнгөн медаль хүртлээ

Казахстан улсын Шымкет хотод буудлага спортын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) наймдугаар сарын 15-наас 30-ны хугацаанд үргэлжилнэ.

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 30 тамирчин хүч сорьж байна.

Өчигдөр тэмцээний залуучуудын урт бууны 50 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Эрхэмбаяр (622.6 оноо) мөнгөн медаль хүртлээ. Энэ дасгалд Казахстаны тамирчин алт, БНСУын тамирчин хүрэл медаль хүртсэн юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.