Байт харвааны ДАШТ-д Б.Отгонболд тэргүүтэй дөрвөн тамирчин оролцоно

БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) есдүгээр сарын 6-12-нд зохион байгуулагдана. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг нар өрсөлдөнө. Баг тамирчид өдгөө тэмцээн болох БНСУ-д бэлтгэл сургуулилалтаа хангаж байгаа аж.

Гавьяат тамирчин Д.Дэмбэрэл 54 жилийн өмнө Их Британийн Йорк хотод болсон байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн нь Монголын спортын салбараас төрөн гарсан анхны дэлхийн аварга билээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.