УИХ-ын гишүүн С.Замира ганцхан жилд хөрөнгөө 2.4 тэрбум хүргэжээ

УИХ-ын гишүүн С.Замирагийн хөрөнгө гэнэт өссөн нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Түүний хувьд ИЗНН-ын жагсаалтаар парламентын гишүүн болсон бөгөөд хоёр компани эзэмшдэг нэгэн.
Тэр 2023 онд 4 тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэж мэдүүлж байсан бол 2024 онд “алга болжээ”. Харин 2024 оны ХОМ-тээ Хөрөнгө борлуулсны орлого 85 сая төгрөгийг ч мэдүүлсэн байгаа юм.
Гэвч ХОМ-ээс нь харвал хөрөнгө борлуулсан орлогоос нь хэд давсан нь илэрхий. Өөрөөр хэлбэл тэр 2023 онд нийт 316 төгрөгийн орлого мэдүүлсэн бол 2024 онд 2.4 тэрбум гэж мэдүүлжээ.
Тиймээс олон нийт С.Замираг гэнэт УИХ-ын гишүүн болсон шигээ гэнэт хөрөнгөжснөө хэрхэн тайлбарлах бол хэмээн харж байгаа аж.
Бодвол АТГ-ынхан шалгасан л байх даа, яадаг юм бол…

Эх сурвалж: Erennews.mn



