М.Энхжаргал Дэлхийн аваргын эхний тулаанаа өнөөдөр хийнэ

Боксын ДАШТ өчигдөр Английн Ливерпүүл хотноо эхэлсэн. Манай улсаас эрэгтэй 5, эмэгтэй 5 тамирчин оролцохоор өнөө шөнө рингэнд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Дэлхийн аваргын хүрэл медальт, Парисын олимпын наадамд хүрэл медалийн төлөө тулаанд гарсан Мөнгөнцэцэгийн Энхжаргал гарах болно.

Монголын тамирчдынхаа эхэнд рингнээ гарах гэж буй 26 настай М.Энхжаргалын өрсөлдөгч нь Австралийн тамирчин Жюли Рамадан юм. Тулаан орон нутгийн цагаар бол 18:00-д, Улаанбаатарын цагаар 01:00 орчимд эхлэхээр байна.

Энэ удаагийн ДАШТ-д медаль хүртэх найдлагатай тамирчдын нэг М.Энхжаргал эхний тулаандаа ялбал есдүгээр сарын 7-нд АНУ, Колумбын тамирчны хэн ялсантай нь тулаан хийнэ. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 29 улсын тамирчин оролцож байна.  

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.