Мэхт мэхэндээ буюу Сэлэнгийн Засаг дарга Н.Лхагвадорж огцорно

Сэлэнгэ аймгийн ИТХ хуралдаж Засаг дарга Н.Лхагвадоржийгоо огцруулахаар болж байна. Өнөөдөр тус ИТХ-ын хуралдааны эхний асуудал нь Төсвийн гүйцэтгэл хэлэлцэж батлах байв. Гэвч АН-аас завсарлага авсан бөгөөд Төсвийн гүйцэтгэлийн тогтоолын төслийг дэмжих эсэх асуудлаар санал хураасан байна. Гэтэл нийт 41 төлөөлөгчөөс 21 нь тус тогтоолын төслийг дэмжих боломжгүй хэмээн санал нэгджээ. Нэгэнт Төсвийн тодотгол зэрэг асуудлуудыг хэлэлцэх боломжгүй болсны зэрэгцээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах нөхцөл бүрдээд байгаа аж.

Өмнө нь Н.Лхагвадоржийг Сэлэнгийн Засаг дарга болгохгүй хэмээж МАН-ын зүгээс хориглосон ч тэр “гүрийж, улайрч” эцэст нь АН-ын гишүүдтэй гар барьж даргын суудалд заларсан.

Гэтэл өнөөдөр түүнтэй хамтарсан хүмүүс Н.Лхагвадоржийн булхай хийгээд чадамжгүй байдлыг нь мэдэрч, Засаг даргын суудлаас нь буулгахаар болжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.