Дэлхийн аварга П.Орхон нарын зургаан тамирчин барилдана

Хорватын Загреб хотноо болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ний тав дахь өдөр буюу өнөөдөр Монголын зургаан эмэгтэй тамирчин дэвжээнд гарна.

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Ц.Намуунцэцэг, 62 кг-д дэлхийн аварга П.Орхон, 68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, 72 кг-ын жинд Ази тивийн аварга З.Болортунгалаг нар хэсгийн барилдаанаа хийнэ.  

Мөн 50 кг-д Б.Мөнхнар, 65 кг-д Т.Энхжин нар хүрэл медалийн төлөө барилдана. Өнөөдрийн барилдаанд 16:30 цагаас эхэлнэ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.