Монгол Улс кибер аюулгүй байдлын чадавхаа бэхжүүлэхээр Google Cloud-тай хамтран ажиллана

Өнөөдөр Google cloud”-ын кибер аюулгүй байдал хариуцсан захирал Малкольм Палморийг хүлээн авч уулзлаа.

ЦХИХХЯ, Олон Улсын Харилцаа Холбооны Холбоо (ITU)-той хамтран зохион байгуулсан Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт нь бүс нутгийн кибер аюулгүй байдлын хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг бэхжүүлэх Монгол Улсын эрмэлзлийг тодорхой харуулсан арга хэмжээ болсон.

Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшинг тодорхойлох судалгааг хийлгэсэн бөгөөд бодлого, стратегийн чиглэлээр Монгол Улс харьцангуй өндөр үнэлгээ авсан. Харин стандарт, технологийн нэвтрүүлэлт, хүний нөөцийн чадавх, халдлага илрүүлэх ба урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, мэдээлэл солилцоо болон олон улсын хамтын ажиллагааны чиглэлд илүү анхаарал шаардлагатай байгааг илэрхийллээ.

Цаашид Монгол Улс Google Cloud-тай хамтран кибераюулгүй байдлын чадавх, хүний нөөцийн ур чадварыгнэмэгдүүлэх төсөл, санаачилга хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.