Газрын ховроо ч танихгүй УРАН гэж орилогсдод хариуцлага тооцоосой

Уран гэхээр хор мэт ойлгодог хэсэг бүлэг хүн өөрсдийгөө эх оронч хэмээн нэрлэж, хөрөнгө оруулалтыг гацааж, тэднийг үргээхээс өөр ид шид алга. Өнөөдөр тэдний нэг хэсэг нь Төрийн ордон тойрч гороолон, чарлаж байгаа.

Энэ талаар “цэнхэр үст” гэж алдаршсан Б.Цэрэн царим хуудастаа “Ховд аймгаас Халзанбүргэтэйд ураны уурхай ухуулахгүй гэж орон нутгаа хамгаалсан 60 гаруй хүн Улаанбаатарт ирээд байна. Тэд маргааш буюу 2025.09.23 ны өдөр өглөө 8-15 цаг хүртэл Төрийн ордонд сонсголд оролцох юм байна.” гэхчлэн бичжээ.

Б.Цэрэн ураныг эсэргүүцэн “тэмцэх” нэрээр дорноговьчуудыг уриалаад нэмэр тусыг олоогүй. Харин ч бүр эсрэгээрээ Дорноговийн мал, мах үнэ хүрэхээ байсан.

Гэтэл энэ удаа газрын ховор элементийн Халзанбүргэтэйн ордыг эсэргүүцэхээр шулуудаж, баруун, зүүнгүй бурж эхлэх нь.

Учир нь, газрын ховор элементийн ордын талаар бичиж, эсэргүүцнэ хэмээж байгаа ч “Халзанбүргэтэйд ураны уурхай ухуулахгүй” хэмээж байгаа нь тэдгээр эсэргүүцэгчид чухам юуны төлөө яваагаа ч мэдэхгүй байгаагийн илрэл.

Үнэн хэрэгтээ Халзанбүрэгтэйн орд нь 1.511.6 мянган тонн газрын ховор элементийн нөөцтэй.

Үүнийгээ ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал монголчуудын хувьд алт, нүүрснээс гадна газрын доорх баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэх юм.

Гэтэл худал эх орончийн дүр эсгэсэн эсэргүүцэгчид хөрөнгө мөнгө их шаардагддаг уул уурхайн төслүүдийг уулгалан дайрч “шантааж” хийх болсон хөрөнгө оруулагчдын ажлыг гацааж, экспортын тушаа болоод байгаа.

Хэрвээ монголчууд газрын ховор элементээ олборлож, экспортолж чадвал гаднын өндөр хөгжилтэй өндөр технологийн үйлдвэрлэл, гар утас, компьютер, цахилгаан автомашин, рентген туяа, удирдлагатай пуужин, цэргийн техник үйлдвэрлэдэг улс орнуудад борлуулах, хангалттай нөөц байгаа.

Харамсалтай нь уран болон газрын ховор элементээ ч ялгахгүй хүмүүс хэт чанга орилж, төр засаг болон хөрөнгө оруулагчдын хувьд жинхэнэ “чөдөр” болсоор байна. Тэр утгаараа ядаж оюуны мэдлэгтэй хүмүүс нь орчин цагтай хөл нийлүүлж, хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлж уул уурхайн төслүүдээ урагшлуулах боломжийг бүрдүүлдэг болмоор байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.