ТББХ: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/ өнөөдөр /2025.10.10/ 08:30 цагаас хуралдах товтой. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Тус Байнгын хороо хамгийн олон буюу 32 гишүүнтэй. Ердийн олонхоор ирц үүсэх буюу 17 гишүүн ирсэн тохиолдолд ирц хүрсэнд тооцно. Намын бүлгийн гишүүдэд суудал хуваарилагддаг учир хуралдаанд бүх намын төлөөллүүд багтана. Түүнчлэн ТББХ-ны санал хураалтыг ил явуулахаар тогтжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.