Луврын музейн үнэт эдлэлүүдийг дээрэмджээ

Энэ сарын 19-нд Парис дахь Луврын музейд маск зүүсэн этгээдүүд нэг бүлэг үнэт эдлэл хулгайлжээ. Францын Дотоод хэргийн сайд Лоран Нунез “Хулгайлагдсан олдворуудын үнэ цэнэ “үнэлж баршгүй” гэж мэдэгдсэн байна.
Тэр Францын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хулгайн томоохон гэмт хэргийг туршлагатай баг, маш богино хугацаанд үйлдсэн байна. Сэжигтнүүд ачааны машины лифтээр музей рүү нэвтэрч цонхыг нь хагалаж, хулгайн ажиллагаанд долоохон минут зарцуулсан байх төлөвтэй. Сэжигтнүүд зугтсан хэвээр” гэжээ.
Сэжигтнүүд Наполеоны үеийн сондор, энгэрийн зүүлт, титэм зэрэг 9 үнэт эдлэл хулгайлсан байна.




