“Бахрейн 2025” Азийн залуучуудын наадмын нээлт албан ёсоор эхэллээ

Азийн Залуучуудын наадам аравдугаар сарын 22-31-нд Бахрейн улсад зохион байгуулагдана. “Бахрейн 2025” наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын 20 төрөлд 134 тамирчин, 43 багш дасгалжуулагчдын хамт оролцож байна. Өчигдөр болсон нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын тугийг өсвөрийн шигшээ багийн ахлагч, сагсан бөмбөгийн тамирчин Б.Эмүжин, волейболын тамирчин Ц.Ананд нар хүндэтгэлтэйгээр заллаа.
Монголын Үндэсний олимпын хорооны ЕНБД Э. Бадар-Ууган, ГЗ-ийн гишүүн, Багийн дэд ахлагч Ч.Амарсанаа нар баг тамирчдаа дэмжин ажиллаж байна.
Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа эргэн ирж буй Азийн залуучуудын III наадам нь Баруун өмнөд Азид Персийн булангийн олтригт байрлах Бахрейны Хаант улсад болж байгаагаараа онцлогтой. Энэхүү наадамд 45 Монголын Үндэсний олимпын хороо /ҮОХ/-ны 4000 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин 10 хоногийн туршид өрсөлдөх юм.


