Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр 10:00 цагт эхэлж, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх болон УИХ-ын асуулгын цаг товлогдсон байна.

Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх товд оруулсан тухай мэдээлэл бий.

Түүнчлэн өчигдөр /2025.10.31/-нд хэлэлцэх байсан Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах саналын тухай /үргэлжилнэ/, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр хойшлуулаад буй юм. Эргэн сануулахад,  Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ болон Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдээс өргөн барьсан “Хянан шалгах түр хороо байгуулах тухай”  асуудал холбогдох байнгын хороогоор орж хэлэлцэж шийдвэрлэгдээгүй тул өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээгүй хойшлуулаад байгаа юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.