Лондоны галт тэргэнд хутгатай хоёр этгээд халдлага үйлдэж, 11 хохирогчийг эмнэлэгт хүргэжээ

Бямба гарагт Английн зүүн хэсэгт Донкастераас Лондон хүрэх галт тэргэнд хоёр этгээд хутгатай халдлага үйлдэж, 11 хүнийг гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ үйл явцыг орон нутгийн цагдаагийн байгууллагаас террорист халдлага биш гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Халдлагын улмаас 11 хохирогчийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд ням гарагийн орой тав нь эмнэлгээс гарчээ.

Хохирогчдын нэг нь галт тэрэгний ажилтан бөгөөд халдлагыг зогсоохыг оролдох үедээ хүнд бэртсэн тул биеийн байдал нь ноцтой байгаа гэх мэдээллийг өгчээ.

Хутгатай этгээдүүдийн нэг нь 32 настай, нөгөө нь 35 настай Карибын угсаатай Британийн иргэн байсан байна.

Галт тэрэгний зорчигчид халдлага эхлэх үеэр зугтаж, зарим нь бие засах газарт орж цоожлон амиа аварсан бөгөөд цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Ослын зогсолт хийх хүртэл галт тэрэгний ажилтан халдагчдын нэгийг аюулгүй болгохоор хичээсэн байна. Харин нэгийг нь гал тэрэг хамгийн ойрын буудалд зогсоход цагдаа нар аюулгүй болгосон гэжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.