Непалын төв хэсэгт цасан нуранги болж долоон хүн нас баржээ

Непалын цагдаагийн талын мэдээлснээр өчигдөр /2025.11.03/ тус улсын төв зүүн бүс нутагт орших Ярлунг Цанпо баазад цасан нуранги болж, гадаадын таван уулчин, Непалын хоёр хөтөч амиа алджээ.
Энэ талаар Дхорака дүүргийн цагдаагийн дарга Махато тус дүүргийн Ярлунг Цанпо бааз дээр гадаадын таван уулчин, Непалын арван хөтчөөс бүрдсэн авиралтын баг цасан нурангитай тулгарсан гэж мэдэгдсэн байна.
Аврагчид АНУ, Итали, Канадын таван уулчин, Непалын хоёр хөтөч нийт долоон хүний цогцсыг олсон байна. Харин дөрвөн хүн нь сураггүй алга болжээ.
Дашрамд дурдахад 10 сарын 31-ний байдлаар Непал улс 9-11 сарын намрын авиралтын улиралд Непалын хил дэх 59 оргилд авирах 1450 уулчинд зөвшөөрөл олгожээ.


