“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 15 жилийн нүүрс худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилттэй танилцана

Засгийн Газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд:

-Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл

-“COP-17-ын бэлтгэл ажлыг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Олон улсад авто замаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

-Зарим төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийн тухай хэлэлцэнэ.

Бусад танилцах асуудал:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010-2025 оны нүүрс худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилтийн талаар

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлын талаар

-Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар

-Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн талаар

-2025 оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.