Монгол Улс өвлийн Олимпийн наадамд анх удаа уулын цанын төрлөөр оролцоно

Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпийн наадамд оролцох эрх авлаа.

Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын дотор байгууламж дахь цанын баазад зохион байгуулагдсан 4 гараатай олон улсын тэмцээнд 6 дугаар байр эзлэн 88.55 оноо, 7 дугаар байр эзлэн 94.94 оноо тус тус авч, 2026 оны олимпийн эрхийн 5 гарааны дундаж оноо 120 онооноос доош байх шаардлага болзлыг биелүүлж 108.18 онооны дунджаар “Милан-Кортина-2026” өвлийн XXV дахь удаагийн олимпод оролцохоор болж, түүхэн амжилт гаргалаа.

Ийнхүү Монгол Улсаас “Милан-Кортина-2026” өвлийн олимпод нийтдээ 3 тамирчин оролцохоор болж, эрхээ баталгаажууллаа. Үүнээс өмнө гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар олимпын эрхээ аваад байсан юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.