Хонконгийн Шиньжегийн Тай По дүүргийн орон сууцны барилгад гал түймэр гарсны улмаас 44 хүн амиа алджээ

Хонконгийн Шиньжегийн Тай По дүүргийн Хун Фү Юунь орон сууцны барилгад 11-р сарын 26-ны үдээс хойш гал түймэр гарч ноцтой хохирол учрууллаа. Хонконгийн засаг захиргааны онцгой бүс болон нийгмийн бүх салбарынхан гал унтраах, хүмүүсийг авран хайх, шархадсан хүмүүст тусламж үзүүлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх ажлыг бүх хүчээ дайчлан хийж байна.

Одоогийн байдлаар 44 хүн амь насаа алдсан байна. Өнөөдөр Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн салбарууд гал түймрийн эсрэг бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа аж. Хонконгийн цагдаагийн тал болон гал түймэртэй тэмцэх алба 27-ны үүрээр хэвлэлийн бага хурал хийлгэж, Тай По дүүргийн орон сууцны гал түймрийн улмаас 44 хүн амиа алдаж, 45 хүн гэмтсэн гэж мэдэгджээ. Зарим эх сурвалжид багадаа 279 хүн сураггүй байгаа бөгөөд 66 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 17 нь биеийн байдал хүнд байна.

Хун Фү Юунь нь 1983 онд баригдсан бөгөөд нийт 1984 айлын орон сууцтай юм. Нэгж барилгын талбай нь 48 м² – 54 м².

Хонконгийн Жүн Юань вэбсайтын мэдээлснээр, онцгой бүсийн захиргааны статистикийн газраас нийтэлсэн 2021 оны хүн амын тооллогын дүнгээс үзвэл, Хун Фү Юаньд нийт 4643 хүн амьдардаг байсан бөгөөд үүнээс 15-аас доош насныхан 9.1 хувийг, 15-39 насныхан 24.3 хувийг, 40-64 насныхан 30 хувийг, 65-аас дээш насныхан 36.6 хувийг эзэлж байгаа юм байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.