Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө өнөөдөр тулалдана

Азийн холимог тулааны хамгийн том холбоо болох “ONE Championship”-д Б.Энх-Оргил ээлжит тулаанаа өнөөдөр /2025.12.05/-нд Бразилын Фабрико Андрадетэй Тайландын Бангкок хотноо хийнэ.
Бразилын “Wonder Boy” хочит Ф.Андраде Bantamweigh буюу 65.8 кг-ын жингийн аваргын бүсийг 2023 оноос хойш эзэмшин буй байгаа юм. Харин Монголын тамирчин Б.Энх-Оргил эсрэг чансааны дөрөвдүгээрт бичигдэж байна. Тэдний өрсөлдөөн нэлээд ширүүн болох бөгөөд “One Fight Night 38”-ын оргил тулаанаар нэрлэгдээд байна.
Б.Энх-Оргил өрсөлдөгчөө ялбал “One Championship” холбооны аваргын бүс эзэмшсэн Монголын хоёр дахь тулаанч болно.


