О.Уранбаяр Токиогийн Их Дуулгаас хүрэл медаль хүртэв

Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг цувралын энэ оны хамгийн сүүлийн Токиогийн Их Дуулга байна. Энэ удаагийн тэмцээнд 41 орны 303 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын 16 жүдоч оролцлоо.
Тэднээс эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүч сорьсон О.Уранбаяр хүрэл медаль хүртсэн юм. Тэр “B” хэсгийг тэргүүлж, эхний даваанд хийлээд Бахрейны Мохамед Алоевыг ялсан ч Японы Шүсүкэ Үчимүрад дийлдсэн байна. Ингээд дагах тойрогт АНУ-ын Жак Юнезүка, Японы Юүдай Танакаг дараалан ялснаар Их Дуулга ангиллын тэмцээнээс гурав дахь медалиа авлаа.
Энэ удаагийн Их Дуулгад япончууд 11 алт, 11 мөнгө, 15 хүрэл медаль хүртсэн бол ОХУ, БНСУ, Гүрж тус бүр нэг алт авч, нийт есөн улс ямар нэгэн медаль хүртлээ.


