Гэмт хэргийн шинжтэй 122 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдрийн байдлаар нийт 1883 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 699, гэмт хэргийн шинжтэй 122 дуудлага, мэдээлэл байна.
Мөн хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 68, хулгайлах гэмт хэрэг 33 бүртгэгдсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 зөрчил бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй 2 үйлдлийг шуурхай илрүүлж ажилласан байна. Басхүү өмнө нь бүртгэгдсэн 80 хэргийг нөхөн илрүүлжээ.


