Холимог тулаанчид азийн аваргыг зорилоо

Холимог тулааны насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ 2026 оны 01 дүгээр сарын 08-11-нд БНХАУ-ын Сычуань мужийн Лужоу хотод зохион байгуулагдана. Тус тэмцээнд Азийн 30 гаруй орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Монгол Улсыг төлөөлж Азийн дэвжээнд нийт 14 тамирчин гарах бөгөөд баг тамирчдыг ахлан Монголын Холимог Тулааны Холбооны ЕНБД Г.Дашдаваа болон дасгалжуулагч Г.Чулуунхуяг нар ажиллах юм.

Азийн холимог тулааны холбоо (AMMA)-оос зохион байгуулж буй энэхүү тэмцээнээр “Аичи Нагоя-2026” Азийн зуны спортын XX наадам болон “Рияд 2026” “Азийн танхимын болон тулааны спортын VI наадам”-д оролцох эрхийг олгохоороо онцлогтой болж байна.

2024 онд Камбож улсад явагдсан Азийн аваргын тэмцээнээс Монголын холимог тулаанчид 1 алт, 1 хүрэл медаль хүртэж байсан билээ. -96 кг-д өрсөлдсөн ОУХМ Э.Мөнгөншагай азийн аваргын дэвжээнд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн бол ОУХМ Б.Алтанчимэг -60 кг-д хүрэл медалийн болзол хангаж байв.

“Лужоу 2026” Азийн аваргад оролцож байгаа баг тамирчдадаа амжилт хүсэж, Алтан соёмбот төрийн далбаагаа мандуулахыг хүсэн ерөөе!

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.