“Дакар ралли-2026”: МУГТ Э.Халиунболд шилдэг тавд багтсан анхны Ази тивийн тамирчнаар нэрлэгдлээ

МУГТ Э.Халиунболд “Дакар Ралли-2026” уралдааны гуравдугаар гараанд уралдаж “ТОП-5” тамирчны эгнээнд орлоо.

Авто болон мото спортын олимп гэгддэг “Дакар ралли” уралдааны 48 жилийн түүхэнд Ази тамирчин эхний тавд бичигдэж байгаагүй юм. Э.Халиунболд нийлбэр дүнгээр гуравдугаар гарааны дараах байдлаар дөрөвдүгээрт бичигдсэн анхны Монгол тамирчин, анхны Ази хүн болж байна.

Саудын Араб Улсын элсэн цөлд болж байгаа “Дакар Ралли”-д Э.Халиунболд 57, ОУХМ П.Мөрөн 79 дугаартай эх орноо төлөөлөн уралдаж байна. Одоо “Этап-6” гараа нь 589 км байх юм. Уралдааны замын эхний гараа 326 км байна. Энэ гарааны замын 15 хувь нь хатуу шороотой. Харин 57 хувь нь элсэрхэг, 28 хувь нь элсэн манхан байх бөгөөд Хайл хотоос Рияад хотын хооронд уралдана.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.