“The MongolZ” “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнд өрсөлдөнө

Цахим спортын “The MongolZ” баг ирэх хоёрдугаар сарын 14-22-нд Румын улсын Клуж-Напока хотноо болох PGL Cluj-Napoca 2026 тэмцээний урилгыг хүлээн авсан байна.

Тус тэмцээнд нэгдүгээр сарын VRS Global жагсаалтаар топ 16 баг оролцох бөгөөд нийт шагналын сан нь 1 250 000 ам.доллар юм. Хэсгийн шатанд багууд “Swiss bracket” форматаар тоглож гурав хожил авсан багууд нь шигшээ шатанд шалгарах бол гурав хожигдсон багууд тэмцээнийг орхино.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.