Орон сууцанд гал гарч утаажилтын бүсээс 40 том хүн, 6 хүүхдийг аюулгүй газарт гаргажээ

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 26 дугаар хороо хогийн сувагт гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр /2026.02.27/ 22:25 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус байрны 6 дугаар давхрын хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраажээ. Утаажилтын бүсээс тус байрны 46 иргэн /40 том хүн, 6 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргаж ажилласан байна.


