Цэргийн алба хаагчид халхгол сумын 50 гаруй малчдад туслажээ

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт энэ сарын 21-ний өдрөөс эхлэн байгалийн гамшигт үзэгдэл болж, улмаар зам даваа хаагдаж, айл өрхүүдийн хашаа, малын бэлчээр цасанд дарагдсан нөхцөл байдал үүссэн билээ. Үүнтэй холбогдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас 4 нэгж техниктэй 20 цэргийн алба хаагч 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Халхгол суманд үүрэг гүйцэтгэж байна.

Одоогийн байдлаар “Ялалт”, “Ташгай” багийн 50 гаруй өрх айлд өвс тэжээл хивэг хүргэж, хашаа хороог нь цэвэрлэж, цасанд боогдсон орон нутгийн зам, давааг нээх ажлыг тасралтгүй гүйцэтгэж байна. Алба хаагчид хаа нэг сүлжээтэй айлд очихоороо л холбоонд орж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.