М.Нарантуяа-Нарагийн гэрээс хулгайлсан зүйлсээ гэртээ хадгалж байжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт иргэн Н-ний гэрт хулгайч орж, эд зүйл алдагдсан” мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгалтын явцад тухайн гэмт хэргийг 25 настай, эрэгтэй М үйлдснийг олж тогтоон, хулгайд алдагдсан зарим эд зүйлсийг гэртээ хадгалж байсныг хураан авсан.

Тухайн этгээд нь өмнө нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд одоогоор хуульд заасан үндэслэл журмын дагуу нотловол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа үргэлжилж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.