“Наурыз-2026” барилдаан болно

Казах үндэстний уламжлалт Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан гуравдугаар сарын 21-ний бямба гарагийн 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно. Энэ барилдааныг Монгол Улс, Казакстан улсын гавьяат тамирчин, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, Баян-Өлгий аймгийнхаа баяр наадамд 10 удаа түрүүлсэн, Монгол Улсын харцага Однайн Бахытын нэрэмжит бөхийн барилдаан болгоод байгаа юм.

“Наурыз 2026” бөхийн барилдаан улс, аймгийн алдарт цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдааны түрүү бөх автомашин, үзүүр бөх дөрвөн сая, их шөвгийн бөхчүүд тус бүр хоёр сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтжээ. Мөн өнгөрсөн 2025 оны “Наурыз 2025” баярт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэсэн байдаг.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.