МИАТ: Бээжингийн 3-р шатлалын эмнэлэгтэй хамтын ажиллагааг эхлүүллээ

Монгол Улсын Төрийн далбааг тээгч, Үндэсний агаарын тээврийн МИАТ компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд тус компани нь БНХАУ-ын Бээжин хотод үйл ажиллагаа явуулдаг 3-р шатлалын “Beijing Unicare” иж бүрэн нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд МИАТ-аар үйлчлүүлсэн зорчигчид тус эмнэлгийн үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломж бүрдэх юм.
Тодруулбал, иргэд МИАТ-ийн нислэгээр зорчсон тасалбар (boarding pass)-аа ашиглан эмнэлгийн үйлчилгээнд тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.
“Beijing Unicare” эмнэлэг нь орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи, олон улсын стандарт бүхий эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог юм. Тус эмнэлгийн зүрх судас, яс үе, дотор, мэс засал зэрэг олон чиглэлээр мэргэшсэн туршлагатай эмч, мэргэжилтнүүдийн баг нь урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээг цогцоор нь үзүүлж, өвчтөн бүрд тохирсон чанартай, аюулгүй эмчилгээний шийдлийг санал болгодогоороо үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээсэн хамт олон юм.
МИАТ-ийн зорчигч та boarding pass эсвэл e-ticket-ээ ашиглан дараах хөнгөлөлт, урамшууллыг эдлэх боломжтой.
Үүнд:
- Эрүүл мэндийн багц – 33% хөнгөлөлт
- Business ангиллын зорчигчдод – Уламжлалт эмчилгээ 33%
- Бусад эмчилгээ – 30%
- (эм, хэрэглэгдэхүүнд хамаарахгүй)
- Нэмэлт үйлчилгээ:
- Хэвтэн эмчлүүлэх тохиолдолд тосох, хүргэх үйлчилгээ үнэгүй
Үйлчлүүлэх нөхцөл:
- Сүүлийн 3 сарын хугацаанд МИАТ (OM) нислэгээр зорчсон байх
- Boarding pass нь тухайн зорчигчийн нэр дээр байх бөгөөд дараах мэдээллийг агуулсан байна:
- Нэр
- Чиглэл
- Ниссэн огноо
- Суудлын дугаар
- Нислэгийн дугаар
- ETKT дугаар
- Ангилал (Economy Y / Business J)
Хэрхэн хөнгөлөлт эдлэх вэ?
Зорчигч та дараах 2 хувилбараас сонгон хөнгөлөлт эдлээрэй:
- WeChat-аар урьдчилан цаг авах
- Эмнэлгийн customer service-тэй холбогдож boarding pass-ийн хуулбарыг илгээн, баталгаажуулна.
- Эмнэлэг дээр биечлэн очих
- Онлайнаар баталгаажуулаагүй тохиолдолд тус эмнэлгийн B1 давхрын угтах хэсэгт boarding pass, паспортын хамт үзүүлнэ.
Санамж:
Эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой аливаа маргаан, асуудлыг МИАТ ТӨХК хариуцахгүй болохыг анхаарна уу.
Эмнэлэгтэй холбоо барих
- Утас: +86 130 0195 9582
- Facebook: Beijing Unicare Hospital
- Хаяг: БНХАУ, Бээжин хот, Чаоян дүүрэг, Дөрөвдүгээр тойргийн зүүн урд зам, 53-р хороолол


