Нэг өдөрт ой, хээрийн таван түймрийн дуудлага иржээ

Хууршилтын үед ахуйн болон ой хээрийн түймрийн дуудлага нэмэгдсээр байна. Холбогдо албаныхан иргэд, олон нийтэд анхуурлга, сэрэмжлүүлэг хүргэсээр байгаа юм.

  • Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум Зэрлэг багийн “Баянзүрх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 330 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан. 2026.05.07-ны өдөр: Онцгой байдлын газар, сумын Мэргэжлийн анги, Хилийн цэргийн 0299 дүгээр салбарын нийт 99 хүн, 8 автомашин, 25 мотоцикл, 11 морьтой 07:30 цагаас эхлэн ойн гал түймрийн урд, хойд, давааны орой хэсгээр 3 бүлэгт хуваагдан гадна талаас дотогш хумьж унтраах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 1000 га орчим талбай өртөж шатсан. 
  • Сэлэнгэ аймаг, Мандал сум 5 дугаар багийн “Зүрх хүзүү” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 278 км, Мандал сумын төвөөс зүүн урд зүгт 90 км/ ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчид орон нутгийн иргэд нийт 58 хүн, 6 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 05.07-ны өдрийн 10:30 цагт цурамд оруулан, 05.07-ны өдрийн 21:20 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 60 га орчим талбай өртөж шатсан.
  • Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум 3 дугаар багийн “Хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун зүгт 6 км/ Ойн гал түймэр гарч байна гэсэн мэдээллийг 05.07-ны өдрийн 16:21 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд нийт 105 хүн, 15 автомашин, 29 мотоциклтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 05.07-ны өдрийн 17:40 цагт цурамд оруулан мөн өдрийн 18:40 цагт бүрэн унтрааж, Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 0.1 га талбай өртөж шатсан.
  • Дорнод аймаг, Хөлөнбуйр сум 3 дугаар багийн “Хулстай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Хөлөнбуйр сумын Мэргэжлийн ангийн ажилтанууд, 2 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 05.07-ны өдрийн 15:25 цагт цурамд оруулан мөн өдрийн 17:50 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 50 га талбай өртөж шатсан.
  • Дорнод аймаг, Халхгол сум 3 дугаар багийн “Сангийн далай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 215 км, сумын төвөөс баруун урд зүгт 150 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Матад суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын газар,  Халхгол суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны ажилтанууд орон нутгийн иргэд нийт 33 хүн, 5 автомашин, 1 трактортой хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 05.07-ны өдрийн 18:50 цагт цурамд оруулан мөн өдрийн 19:50 цагт бүрэн унтрааж, тус багийн малчин М-д хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 800 га талбай өртөж шатсан.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.