“Улаанбаатар марафон-2026”-ын үеэр нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орно

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн үеэр авто зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, нийтийн тээврийн гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явах аж. Авто замыг 06:00-19:00 цаг хүртэл хэсэгчлэн хаах бөгөөд зам нээсний дараа нийтийн тээврийн чиглэлүүд үндсэн маршрутаараа явна.
















