Нислэгийн үеэр ослын гарцын бариул татсан Монгол Улсын иргэнд 4 сарын хорих ял оноожээ

​​​​​​​БНСУ-ын Инчон хотын дүүргийн шүүх нислэгийн үеэр зорчигч тээврийн онгоцны ослын гарцын бариулыг татсан Монгол Улсын иргэн 51 настай А-д дөрвөн сарын хорих ял оноож, уг ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар болжээ.

Тодруулбал,Инчоны дүүргийн шүүхийн 12 дугаар эрүүгийн хэргийн шүүгч Ким Хён Сүк наймдугаар сарын 27-нд Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутгагдсан А-д холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Ингээд А нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн өглөөний 03:15 цагийн орчимд Монголоос Инчоны олон улсын нисэх буудлын чиглэлд нисэж байсан зорчигч тээврийн онгоцонд ослын гарцын бариулыг татсан хэрэгт буруутгагджээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.