COP17: “Эрүүл хөрс, бүтээмжтэй газар нутаг: Бодлогоос хэрэгжилт рүү”

COP17-ын “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрсний өдөр”-ийн хүрээнд “Эрүүл хөрс, бүтээмжтэй газар нутаг: Бодлогоос хэрэгжилт рүү” хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгээр хөрсний доройтлыг бууруулахын зэрэгцээ хөдөө аж ахуйн бүтээмжийг тогтвортой хадгалах бодит туршлагуудыг хуваалцав.
Бразил Улс 2010 оноос нүүрстөрөгчийн ялгарал багатай, уур амьсгалд ухаалаг хөдөө аж ахуйн бодлого хэрэгжүүлж, сүүлийн 15 жилд 37 сая гаруй га газрыг нөхөн сэргээсэн туршлагаа танилцууллаа. Харин Гватемал Улс газрын доройтолтой тэмцэхэд шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл, нэгдсэн өгөгдөл, бодлогын уялдаа чухал болохыг онцлов.

Оролцогчид сайн туршлагыг өргөн хүрээнд нэвтрүүлэхэд тогтвортой бодлого, хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа шаардлагатайг тэмдэглэж, эрүүл хөрс нь бүтээмжтэй газар нутаг, тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын үндэс гэдэгт санал нэгдлээ.


