Зарим байршилд 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өнөөдөр /2026.08.28/ цахилгаан хязгаарлах хуваарийг гаргажээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Гүнт садлай, Чингис хаан банк, Гэрэгэ вилла хотхон, Эх газрын эрдэнэс хотхон, Лакшири резиденс хотхон болон ойр, орчмын газруудад 09:30-17:00 цаг цахилгаан хязгаарлаж, шугам сүлжээнд засвар хийх аж.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Заг инженеринэг ХХК, Хөх таана хоршоо, Даян оргил ХХК, Зэвсэгт хүчний 13 дугаар анги, Мон цахилгаан утас болон Хараацай жигүүр ХХК, Ремикон ХХК болон ойр, орчмын газруудын цахилгааныг мөн 09:30-17:00 цаг хүртэл хязгаарлах ажээ. Төв аймгийн Баянхангай, Аргалант, Лүн суманд 09:00-18:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлаж, шугам сүлжээнд засвар хийх ажээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.