Японы загварын тайзыг чимсэн Монгол гэр

Токиогийн загварын долоо хоногийн 2027 оны Spring/Summer улирлын нээлтийг Ёшио Кубо /Yyoshio kubo/-гийн бүтээл чимж олны анхаарлыг татаж байна.
Тэр өөрийн Yyoshio kubo нэрээр бий болгосон Yyoshiokubo брэндийн шинэ загвараа танилцуулахдаа цасан цагаан тайзны яг голд Монгол гэр байршуулжээ. Мөн тэр коллецио “Natural Born Nomads” буюу “Төрөлхийн нүүдэлчид” гэж нэрлэсэн бөгөөд гол санаа нь нүүдэлчин амьдралын цаана хөдөлгөөнд зохицсон хувцас гэдгийг орчин үеийн хэлээр дахин мэдрүүлэхийг хүссэн гэжээ.






