Улсын заан Д.Анар Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ

​​​​​​​Бүгд Найрамдах Киргиз Улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд зохион байгуулагдаж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хөтөлбөрт монгол үндэсний бөхийн төрөл шинээр багтлаа. Уг барилдаан 09 дүгээр сарын 01-ний өдөр болж, 13 орны тамирчин өрсөлдөв.

Наадмын үндэсний бөхийн барилдаанд улсын заан Д.Анар өрсөлдөгч бүрээ дараалан давж, аваргын төлөө ОХУ-ын бөх Мөнгөн-Эртине Күүлэртэй барилдан ялснаар эх орондоо алт авчирлаа. Шөвгийн дөрөвт БНХАУ-ын бөх Сүрилигэ, Киргизстаны бөх Орозбек Аширов нар шалгарчээ.

Улсын заан Д.Анар ийнхүү Монголын багийн салхийг хагалж, үндэсний бөхийн төрөлдөө түрүүлсэн нь манай улсын баг тамирчдын хувьд тус наадмын түүхэн дэх 5 дахь алтан медаль болж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.