Монголын усан пологийн баг Сербид 3:0-ээр хожигдлоо

Хорватын Дубровник хотод усан пологийн “World Aquatics Water Polo 4×4 Open Championships 2026” буюу 4х4 төрлийн анхдугаар дэлхийн нээлттэй тэмцээн болж байна. Энэ тэмцээнд Монгол Улсын усан пологийн шигшээ баг өрсөлдөж, анхны тоглолтоо хийлээ.  

Манай баг эхний тоглолтод олимпын аварга Сербийн багтай тоглож, 3:0-оор хожигдсон. Одоо манай залуус Япон болон Хонконгийн багуудтай тоглоно.

Монгол Улс болон Литва улс энэхүү шинэ форматын дэлхийн тавцанд анх удаа оролцож буй орнуудын нэг болж байна. Тэмцээн энэ сарын 6-нд өндөрлөнө.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.