2020 ОНЫ АЗИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАД МОНГОЛ УЛСАД БОЛНО
Манай улс 2020 оны Ази тивийн Физикийн олимпиадыг зохион байгуулахаар болсон байна. Энэ тухай мэдээллийг УИХ-н гишүүн А.Ундармаа өөрийн жиргээндээ оруулжээ.
Тэрээр Азийн Физикийн олимпиадыг 2020 онд Монгол улсдаа зохион байгуулахаар болсон баяртай мэдээг хүргэе! Олон олон авъяаслаг сурагчдыг тив, дэлхийн медалийн тавцанд хүргэсэн, хайрт ангийн багш МУИС-ийн багш М.Ганбат, түүний залгамж халаа МУБИС-ийн багш Я.Мөнхсайхан нартаа амжилт! хэмээн жиргэсэн байна.
Өмнө нь манай улсын Улаанбаатар хотноо 2008 оны 04 сарын 20-28 өдрүүдэд Азийн Физикийн 9 дэхь олимпиад болж байсан.
Уг олимпиадад Азийн 18 орны 20 баг оролцсон. Олимпиад онолын бодлого, туршилтын ажил гэсэн хоёр төрлөөр зохиогдсон бөгөөд нийт 140 сурагч, 60 орчим багш, ажиглагч нар манай оронд хүрэлцэн ирсэн юм байна. Хамгийн түрүүнд Тайваний баг тамирчид манай оронд хөл тавьж байсан юм. Олимпиадыг манай улсын засгийн газар санхүүжүүлсэн бөгөөд БСШУЯ, Монголын физикийн нийгэмлэг, МУИС, ШУА-ийн физикийн хүрээлэн гэсэн байгууллагууд хамтран зохион байгуулсан.
Манай улсаас хоёр баг буюу 16 хүүхэд оролцсон. Дасгалжуулагч багшаар "Шинэ монгол" ахлах сургуулийн физикийн багш М.Бавуудорж, Боловсролын их сургуулийн багш О.Ганболд нар ажилласан. Монгол улс анх 1999 онд анх ОУФ-ийн олимпиадад оролцож байсан бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл тасралтгүй оролцож байгаа юм байна.
Азийн Физикийн олимпиадуудыг зохион байгуулсан улсуудын жагсаалт
Number | Year | City | Country | Date | Countries |
---|---|---|---|---|---|
1 | 2000 | Karawaci |
![]() |
April 23 – May 2, 2000 | 10 |
2 | 2001 | Taipei |
![]() |
April 22 – May 1, 2001 | 12 |
3 | 2002 | Singapore |
![]() |
May 6 – 14, 2002 | 15 |
4 | 2003 | Bangkok |
![]() |
April 20 – 29, 2003 | 10 |
5 | 2004 | Hanoi |
![]() |
April 26 – May 4, 2004 | 13 |
6 | 2005 | Pekanbaru |
![]() |
April 24 – May 2, 2005 | 17 |
7 | 2006 | Almaty |
![]() |
April 22 – 30, 2006 | 18 |
8 | 2007 | Shanghai |
![]() |
April 21 – 29, 2007 | 22 |
9 | 2008 | Ulaanbaatar |
![]() |
April 20 – 28, 2008 | 18 |
10 | 2009 | Bangkok |
![]() |
April 24 – May 2, 2009 | 15 |
11 | 2010 | Taipei |
![]() |
April 23 – May 1, 2010 | 16 |
12 | 2011 | Tel Aviv |
![]() |
May 1 – 9, 2011 | 16 |
13 | 2012 | New Delhi |
![]() |
April 30 – May 7, 2012 | 21 |
14 | 2013 | Bogor |
![]() |
May 5 – 13, 2013 | 20 |
15 | 2014 | Singapore |
![]() |
May 11 – 19, 2014 | 27 |
16 | 2015 | Hangzhou |
![]() |
May 3 – 11, 2015 | 25 |
17 | 2016 | Hong Kong |
![]() |
May 1 – 9, 2016 | 27 |
18 | 2017 | Yakutsk |
![]() |
May 1 – 9, 2017 | 24 |
19 | 2018 | Hanoi |
![]() |
May 5 – 15, 2018 | 25 |
20 | 2019 | Adelaide |
![]() |
May 5 – 13, 2019 |
BOLLOO.MN