Интернетийн эрин зуунд төрсөн хүүхэдтэй бол энэхүү захиаг заавал уншаарай

 

 

Умберто Эко бол өнөө цаг үеийн аугаа зохиолч, эрдэмтэн, философич юм. Түүний ач хүүдээ бичсэн захиаг хүн бүр уншиж эрэгцүүлж үзэх ёстой гэж ярьдаг учраас та уншаад үзээрэй.

2016 оны 2-р сарын 19-ий өдөр 84 насандаа орчин үеийн агуу зохиолч, философич, эрдэмтэн Умберто Эко таалал төгсжээ. Түүний 48 насандаа бичсэн “The Name of the Rose” зохиол түүнд алдар нэрийг авчирсан. Тэрээр хэдэн арван философийн, хэл шинжлэлийн, уран зохиолын бүтээлүүдийн зохиогч. Оксфорд, Харвард, Йель, Колумбын их сургуулиудад багшилж байсан бөгөөд Зүүн Европт лекц, семинарууд тавьж байсан түүхтэй.

Умберто Эко өөрийн сургуульд сурдаг ач хүүдээ нэгэн захиаг бичжээ. Хэрэв та интернетийн эрин зуунд төрсөн хүүхэдтэй бол энэхүү захиаг заавал уншаарай.

Хайрт хүү минь,

Би энэхүү зул сарын захиаг Де Амичисагийн маягтай (италийн зохиолч) байгаасай гэж хүсэхгүй байна. Чи миний хэлэх зүйлийг сонсож, хүлээж авахгүй байх л даа (чи том болж, би хөгшин болсон). Учир нь өнөөгийн тогтолцоо бидний амьдарч байсан үеэс өөр болсон.


Би чамд нэг л зөвлөгөөг өгмөөр байна. Энэ зөвлөгөө чамайг таблетаа хэрэглэж байх үед хэрэг болж мэдэх юм. Мэдээж би чамайг битгий үүнийг хий гэж хэлэхгүй. Учир нь би өөрөө ч хэрэглэдэг.

Би чамд чиний үе болон өмнөх үеийнхнийг бүрхсэн нэгэн өвчний талаар ярилцах гэсэн юм. Би ой санамжаа алдах өвчний талаар ярьж байна.

Чи Карл Маркс гэж хэн болож, Куала-Лампур хаана байдгийг мэдэхийг хүсвэл нэг товчлуур дээр дараад л мэдэх боломжтой. Гэхдээ өөрт хэрэгтэй мэдээллийг олж мэдсэний дараа марталгүй, дахиж цаг үрж хайлгүй цээжилхээ бод. Компьютер байгаа учраас чи өөрийн хүссэн асуултандаа хариулт олж, мэдээллийг цээжлэх хүсэлгүй болгож байгаа нь харамсалтай.

Санах ой нь чиний хөлний булчинтай адил юм. Хэрэв чи түүнийг дасгалжуулахаа болих юм бол яг л суларсан булчинтай адил болж, чи тэнэг болно. Үүнээс гадна бид хөгшрөхдөө Альцгеймерийн өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байдаг ба энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх арга бол тогтмол дасгал хийх юм.

Одоо би чамд өөрийн жороо хэлж өгье. Өглөө бүр нэг шүлэг цээжил. Яг л биднийг бага байхад сургадаг байсан шиг. Хэн илүү ой тогтолттойгоо үзэх уралдааныг найзуудынхаа хамт өрсөлдөж ч болно. Эсвэл өөрийн сонирхлынхоо дагуу ямар нэгэн зүйлийг сурч болно. Жишээлбэл, хөл бөмбөгийн багийн нэрс, багийн гишүүдийн нэрс, хуучин тоглогчид гээд бүгдийг нь сурч цээжлэх хэрэгтэй.

Үүнийг тогтмол хийснээр чиний тархи толгой бүхий л төрлийн мэдээллээр дүүрнэ. Магадгүй чи яагаад компьютерыг электрон тархи хэмээн нэрийдсэн бэ гэж асуух байх. Яагаад гэвэл компьютер яг л чиний (бидний) тархины загвараар бүтээгдсэн. Хүний тархинд ганц байхгүй зүйл бол холболт юм.

Тархи бол үргэлж чамтай хамт байх компьютер юм. Чи тархиа цэнэглэж, шинэ зүйлсийг сурч мэдэж, дасгал хийж түүнийгээ өргөжүүлэх боломжтой юм. Харин чиний тархи чамд 90 нас хүртэл үйлчлэх боломжтой. 90 насандаа хүртэл дасгал хийсээр байвал чи одоо мэддэг, санадаг зүйлсээ илүү ихээр өргөжүүлж болно. Энэ чамд олдож буй үнэгүй зүйл.


Мөн тархинд чинь түүхэн санах ой байдаг. Түүхэн санах ойд чиний амьдралтай огт хамаагүй зүйлс байдаг. Тэрээр чамайг төрхөөс өмнө болсон түүхэн үйл явдлыг хадгалж байдаг.

Өнөөдөр чи кинотеатр явж кино үзэхдээ яг цагтаа очих ёстой. Кино эхлэх үеэс эхлэн чиний гараас хөтлөн бүх зүйлийг тайлбарлаж өгдөг. Миний үед кинотеатрт хүссэн үедээ ирэх боломжтой байсан. Жишээлбэл, киноны дундуур. Намайг ирэхээс өмнө кинонд маш олон үйл явц болсон бөгөөд би өөрөө бодож олдог байсан. Өөрийнхөө таамгийг мөн эсэхийг мэдэхийн тулд кинотеатрт үлдэж дахин үзэх боломжтой байсан. Амьдрал миний үеийн кино үзвэртэй адил санагддаг. Бид төрж, бидний төрхөөс өмнө дэлхий ертөнц дээр маш олон зүйлс болсон байдаг. Хамгийн гол нь биднийг төрхөөс өмнө юу болж байсныг ойлгох нь хамгийн чухал. Энэ нь өнөөдөр яагаад ийм их шинэ үйл явц болж байгааг ойлгоход тус болох юм.

Өнөөдөр сургуульд чамд чамайг төрхөөс өмнө болсон үйл явдлуудыг цээжлүүлэх үүрэгтэй. Гэвч тийм ч сайн болдоггүй. Судалгаагаар өнөөдрийн залуучууд 1980 онд болсон зүйлийн талаар мэдэхийг хүсдэггүй байна. 20 жилийн өмнөхийг мэдэхийг хүсэхгүй байна. Тэгвэл 50 жилийн өмнөхийг хэн олж мэдэхийг хүсэх юм бэ? Судалгааны үеэр залуучуудаас Альдо Моро гэж хэн бэ гэж асуухад тэд «Улаан бригад»-ын тэргүүн байсан гэж хариулсан. Гэвч тэрээр энэхүү байгууллагын гишүүдээр алуулсан байдаг.

Гэвч өнөөдөр өнгөрсөн үеийн үйл явдлыг мэдэх ямар шаардлагатай юм бэ? Яагаад гэвэл тэдгээр үйл явц өнөөдрийн үйл явцыг ойлгоход тус болдог. Яг л хөл бөмбөгийн багийн гишүүдийн нэрсийг мэддэгтэй адил.

Мэдээж чи өөрийнхөө ой санамжийг зөвхөн ном, сонин, сэтгүүлийн тусламжтай баяжуулахаас гадна интернетийн тусламжтай дасгалжуулж болон. Интернет чамайг зөвхөн найз нөхөдтэй чинь холбохоос гадна дэлхийн түүхийг судлахад тус болно.

Мэдээж би асултуутадыг хязгааргүй тавьж, сэдвүүд судалгааны гайхалтай сэдэв байж болох байсан. Эдгээр бүх зүйлийг санаж байх хэрэгтэй. Чи нэг л өдөр хөгширч, тэр үед чи өөрийгөө хэдэн зуун жил амьдарсан мэт мэдрэх болно. Харин ой санамжаа өргөжүүлээгүй, дасгал хийгээгүй хүмүүс зөвхөн өөрийн амьдралыг уйтгартайгаар өнгөрүүлсэн байх болно. Тиймээс ой санамжаа хөгжүүлж эхлээрэй !

 


FB Б.Одсүрэн
 
 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.