Өнөөдөр ”Дэлхийн номын өдөр” тохиож байна

НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага анх 1995 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон тэмдэглэсэн. Дэлхий нийтээр энэ өдөр  зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, иргэд олон нийт,  хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон байна.

 “Дэлхийн номын өдөр”-ийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр 11:30 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн урд талбайд болно. Уг арга хэмжээг БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Монголын зохиолчдын эвлэл хамтран зохион байгуулж байгаа юм.
С.Анар

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.