EQ гэж юу вэ?

EQ гэдэг нь бусад хүмүүсийг юу хөдөлгөж, идэвхтэй байлгадаг болон тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллахыг ойлгож, мэдрэх чадварын хэмжээ юм. IQ буюу оюуны чадамжийн коеффицентийг бүгд мэддэг, гэхдээ амьдрал дээр заримдаа EQ нь IQ-ээс ч илүү амжилтад хүрч, сайхан амьдрахад тусалдаг гэнэ.

EQ-д 5 том төрөл бий.

1. Өөрийн ухамсар- Ямар нэгэн сэтгэл хөдлөлийг болж байх үед нь анзаарч, ялгана гэдэг бол EQ-ийн түлхүүр юм. Өөрийн ухамсараа хөгжүүлэх нь өөрийнхөө жинхэнэ мэдрэмжтэй нүүр тулахаас эхэлдэг. Үүнийг дотор нь сэтгэл хөдлөлийн ухамсар, өөртөө итгэх итгэл гэж 2 хувааж болно.

2. Хувийн зохицуулалт- Сэтгэл хөдлөлийг хэзээ мэдрэх удирдлага бараг байдаггүй. Гэхдээ тухайн сэтгэл хөдлөл хэр удаан үргэлжлэхийг шийдэх аргууд байдаг.
Хувийн зохицуулалтад:
• Биеэ барих
• Итгэлцэл
• Ухамсартай байдал
• Дасан зохицолдолгоо
• Санаачилга багтдаг

3. Идэвхтэй байдал- Амжилтад хүрэхийн тулд өөрийгөө идэвхтэй байлгаж, тодорхой зорилго болон эерэг хандлагатай байх хэрэгтэй. Үүнд:
• Амжилтын урам зориг
• Үүрэг- Бүлэг болон байгууллагын зорилготой зэрэгцэх
• Санаачилгатай- Боломж гарахад хөдөл
• Эерэг байдалзэргүүд орно.

4. Бусдыг ойлгох чадвар- Хүмүүс юуг, яаж мэдэрдэгийг ялгаж харж, мэдэрнэ гэдэг бол ажил, амьдралын аль алинд нь хэрэгтэй.
• Үйлчилгээний баримжаа- Үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг таамаглаж, хангана
• Бусдыг хөгжүүлэх- Бусдад хөгжихөд нь юу хэрэгтэйг мэдэрч, туслах
• Олон төрлийн хүнээр дамжуулж боломж үүсгэх
• Улстөрийн мэдрэмж- Бүлгийн сэтгэл хөдлөл хүчний ялгааг унших
• Бусдыг ойлгох- Бусдын хэрэгцээний ард байх мэдрэмжийг ялгах

5. Нийгмийн чадвар- Олон нийттэй харилцах чадвараа хөгжүүлсэн байхад ажил, амьдралд амжилт авчирдаг.
• Нөлөөлөл
• Харилцаа
• Удирдах чадвар
• Удирдах чадвар
• Өөрчлөлт авчрагч
• Зөрчилдөөн зохицуулалт
• Холбоо үүсгэх
• Хамтран ажиллах
• Багийн чадварEQ-гээ сайжруулахын тулд

  • Бусдын эмоцод хэрхэн хариу үзүүлж байгаагаа ажиглаж дадах: Хүний оронд өөрийгөө тавьж үзэх, зохисгүй санагдсан хариу эмоцынхоо учир шалтгааныг тунгааж байвал аяндаа өөрчлөгдөнө.
  • Ажлын орчноо ажиглах: Та хүүхэд шиг амжилт болгоноо магтуулах гээгүй биз? Яг үнэндээ даруу зан, бусдын амжилтыг илүү ажиглаж магтаж сурах нь хожим бүр илүү үнэлгээг танд авчирна.
  • Өөрийгөө шинжих: Давуу талаас илүү сул талаа нээж харах, хүлээн зөвшөөрөх, өөрөө хэлбэл ямар ч маскгүй өөрийгөө толинд харж чадвал таны EQ шал өөр болно.
  • Стресстэхээрээ яаж байгаагаа шинжих: Тайван цагаас илүү стресстэй, хөдөлгөөнтэй үед тайван, хяналтыг гартаа авч чаддаг бол ажил хэрэгт хамгийн их үнэлэгддэг. Ийм болохын тулд эхлээд одоо ямар байгаагаа ажиглах , улмаар өөрчилмөөр тал байвал аргаа бодох нь үр дүнтэй.
  • Хариуцлага үүрч сурах: Ямар нэг алдаа хийсэн ч хариуцлагаа өөртөө авч дадвал алдаа, сөрөг үр дагаварт хандах өөрийн тань хандлага, анхаарал, мөн бусдын танд хандах хандлага шал өөр болно.

Б.Одхүү

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.