Шилэн тавцантай гүүр барих ажилтай холбогдуулан “Сайханы Хөтөл” явах замыг түр хугацаагаар хаажээ
Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох та бидний сайн
мэдэх “Сайханы Хөтөл”-д зам засвар, шилэн гүүрний ажил хийгдэж байгаатай
холбогдуулан энэ сарын 10-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар замыг хаасан
байна. Уг ажлын хүрээнд 8 км хатуу хучилттай засмал зам шинээр тавьж,
“Сайханы хөтөл”-ийн хоёр өндөр хавцал дээгүүр 70 метр урттай , 30
метрийн өндөр шилэн тавцантай гүүр барих бүтээн байгуулалтын ажил өрнөж
байна.
Дээрх бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан “Сайханы хөтөл” тийш түр
хугацаагаар зорчихгүй байхыг Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ Үйлчилгээ”
ОНӨААТҮГ-аас анхааруулж байна.