АСА ЦИРКИЙН ХАШААНД БАЙРЛАХ “РОЯАЛ ПЛАЗА” ХХК-Н АВТОМАШИНУУДЫГ НҮҮЛГЭЖЭЭ

 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолбор луу нүүлгэх захирамж гарсан.

Энэ дагуу хотын төвийн бүсэд зөвшөөрөлгүй ил задгай авто худалдаа эрхлэгчдэд зориулалтын дагуу газраа ашиглах тухай мэдэгдэх хуудас өгсний дагуу хэдхэн хоногийн өмнө сүр дуулиантайгаар 1000 машины зогсоолыг чөлөөлж байсан билээ. Өнөөдөр тэгвэл Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Рояал плаза” ХХК нь АСА циркийн хашаанд байрлах авто машинуудаа нүүлгэж, газраа чөлөөлсөн байна гэж Нийслэлийн газрын албанаас мэдээллээ. 

 

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.