АТҮТ-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Д.БАТБАЯР 111 САЯ ТӨГРӨГИЙН АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ

 

АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаяр АТГ-т яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Түүнийг нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрлийг гаргаж өгөхийн тулд албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж буй. Ингэхдээ АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгээр нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авсан юм.

Хэдийгээр түүнийг саатуулан шалгаж байсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард шүүхээс батлан даалтад гаргах шийдвэр гарч, гадуур шалгагдаж байгаа билээ.

Тэгвэл мөрдөн байцаалтын явцад дахин ноцтой хэрэг илэрсэн байна. Тодруулбал, Д.Батбаярын хахууль авсан өөр нэг хэрэг илэрчээ. 

 

 

Тэрбээр олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг нэгэн компанид олгохын тулд тус компанийн захирлаас 300 гаруй мянган юань буюу 110 сая гаруй төгрөгийн хахууль авсан байжээ. Хэргийг АТГ-аас үргэлжлүүлэн шалгаж байна.  

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.