“BMW”-ын шинэ төсөл дээр Монгол загвар зохион бүтээгч хамтран ажиллажээ
Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “BMW” компани болон Недерланд улсын “BYBORRE” гэх орчин үеийн 3D сүлжмэл материал үйлдвэрлэж, хувцас загвар бүтээдэг компанитай хамтран хэрэгжүүлж байгаа “BMWi Interaction EASE” систем хэмээх 2020 оны шинэ төсөл дээр Монголын загвар зохион бүтээгч Н.Отгонгэрэл ажилласан тухайг тус улсын хэвлэлүүд онцолжээ.
“BMW” компани нь тус шинэ бүтээлээ энэ оны нэг дүгээр сарын эхээр Лос Анжелес хотноо болсон “Consumer Electronics Show” дээр ирээдүйн тансаг зэрэглэлийн бүрэн автомат машины тохиргоо, үйлдлийн систем болон гадна, дотор салоны загвар хийц, дизайныг дүрслэн танилцуулжээ. Тэгвэл Монгол загвар зохион бүтээгч бүсгүй маань тус компанид хувцас загварын коллекц дээр ажиллахын сацуу “BMW”-тай хамтарсан төсөл болох ирээдүйн машины кабины суудлын бүрээсний загвар дээр гар бие оролцон хамтран ажилласан байна.
(Зургийг түүний инстаграм хуудаснаас авав @otgongerel.n)
Тэрбээр 2015 онд АНУ-ын Нью Йорк хотын Загвар,
Технологийн институтийг төгссөн нэгэн гэнэ. Мөн сургуулиа төгсөхдөө олон
улсад загварын урлагаар тэргүүлэгч “style.com” буюу одоогийн “Vogue”
сэтгүүлийн вэбсайтад бүтээл нь онцлогдон гарч байсан ажээ. Түүнчлэн “New
York Times” цахим сэтгүүлнээ 2015 оны дэлхийн загварын их сургуулиудын
онцлох 10 төгсөгчийн нэгээр тодорч байсан алдартай брэндуудэд ажиллаж
байсан зэрэг туршлага, гавьяа, шагнал арвинтай, загварын мэдлэг мэдрэмж
өндөртэй бүсгүй юм байна.
Ийнхүү Монгол орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, нэрээ тодлон үлдээж байгаа түүнд баяр хүргэе.