“БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД” ТӨСЛИЙН БАГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

 

Мөнхчулуун сангаас санаачлан хэрэгжүүлж буй "БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД " төслийн багийн хамт олон Өмнөговь аймагт ажиллаж эхлээд байна. Тус төслийн багийг Өмнөговь аймгийн ЗДТГ дэмжиж хамтран ажиллахаар ажлын хэсэг гаргажээ.

 

 

Төслийн багийнхан газар дээр нь интернэт ашиглан олон нийтийн цахим сүлжээгээр байдлыг шуурхай мэдээлдэг тул иргэд маш олноор сонирхон тэдний мэдээллийг хүлээн авч байна.  Түүний зах зухаас нь харуулбал:

 

Аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга бусад удирдлагуудтай уулзалт хийв. "Бидний цөөхөн монголчууд" төслийн багтай хамтран ажиллах ажлын хэсгийг байгуулсан байна

 

М.Зоригт "‪E-office бүрэн нэвтэрсэн аймаг гэж бас байдаг юм байна. Юун Билл Гэйтс, юун #Cupertino ‬‪#ӨмнөговьАймаг ‬ "хэмээн сошил хуудсандаа нийтэлжээ.

 

Мөн "Англи хэлтэй л бол багш нараа гадагшаа суралцуулдаг аймаг нэг байна‬" хэмээн дараа нь нийтэлсэн байна.

 

‪Усгүй ч гэсэн усанд сэлэлтийн мастеруудтай гэнэ, айхтар уул толгод гэхгүй ч уулын спортын мастер Өсөхбаяртай гэнэ‬ ‪#ӨмнөговьАймаг ‬

 

Монголын хамгийн том газар нутагтай аймаг бол Өмнөговь аймаг юм. 161,000 км2 талбайтай, гадаадын зарим улстай харьцуулбал Бельги улсын нутгаас 5 дахин, Голландаас 4 дахин их буюу Дани, Австри хоёр улсын нутагтай тэнцэх хэмжээтэй гэнэ

 

Монголын хамгийн том газар нутагтай сумын 2-т ордог 28,000 км2 нутаг дэвсгэртэй Өмнөговь аймгийн Гурвантэс сум. Энэ нь Сэлэнгэ аймгийн газар нутгийн 60 шахам хувьтай тэнцэнэ гэх мэтээр сонирхолтой олон мэдээллийг олонд түгээж байна.

 

Үүний зэрэгцээ Монгол ахуй соёлыг түмэнд түгээх тус туслын дэмжигчид нь

 

#БиднийЦөөхөнМонголчууд төслийн Ерөнхий ивээн тэтгэгч:‬
 

#ЭнержиРесурсХХК

 

Хамтран хэрэгжүүлэгчид: ‬
 

#МөнхчулуунСан
 

#МҮОНРТ
 

#ЮнителГрупп ‬ хэмээн дурьджээ.

 

Бидний ирээдүй хойч үед зориулж МОНГОЛ хэмээх үндэстний өв соёл, түүхийн болоод өнөө цагийн бодит байдал дүр төрхийг хүргэх энэхүү сайхан төслийн багийн хамт олонд, тэднийг дэмжиж байгаа болон хамтран ажиллаж байгаа бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Эх сурвалж: Мөнхчулууны Зоригт ФБ хуудсаас.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Ердөө 1 сэтгэгдэл оруулсан
  1. баттулга
    2018-01-12 09:25

    та бүхэн сайн яваад зорисон ажил бүтээгээд АЛТАН ШАР ЗАМ өлзиитэй байх ерөөл дэвшүүлэе

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.